Tuesday, November 3, 2015

Соёлын төвд мэдээлэл хийлээ санаагаа жинтэй гаргаж чадсангүй

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ оройн мэнд хүргье. Намайг Харсүрэгтэн Т.Дашнямын Батбаяр гэдэг тус сургуульд биологийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Юуны өмнө та бүхнээсээ миний бие нэгэн зүйлийг хүсмээр байна. 

Хүн бүр өөрийнхөө ойр орчимд байгаа хог цаасаа түүнүү гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. 
Өнөөдөр миний зүгээс суралцагчидтайгаа хамтран "Хүн бүр өөрөөс гарсан хог хаягдлаа хогийн саванд, халаасандаа эсвэл цүнхэндээ хийж хэвшицгээе" гэсэн нэгэн том зорилго тавин ажиллаж байгаа минь энэ билээ.
Биологийн хичээлийг суралцагч бүрт тэгш олгож чадахгүй ч гэлээ энэхүү зорилгыг маань хүүхэд бүр, хүн бүр дэмжиж хэрэгжүүлж байгааг харах төр мөчид би өөрийнхөө хичээлийг чанартай сайн заажээ гэж тооцох болно.

Хэдийгээр өнөөдөр бидний ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг төр засаг бидэнд өгч хараахан чадахгүй байгаач цалингаа бага хэмээн чамлахаа больж өнөөдрөөс эхлэн өөрт байх боломжоо ашиглаж золиослож болох зүйлсээ золионд гарган ажиллах аваас бидний суралцагчид, бидний үр хүүхэд монголын минь ирээдүй магадгүй 10-н жил жилийн дараа өнөөдрийн түвшнээс илүү чанартай сургалтын орчинтой сургууль, боломжоор баялаг нийгмийг бүтээн байгуулах болно гэдэгт би итгэж явдаг юм аа.
Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа...


No comments:

Post a Comment